Монголын гайхамшиг-6 /Ёлын ам/ ОРООД Л ҮЗ ГАЙХАМШИГ ...

Yлэг гүрвэлийн ясыг цээжиндээ хадгалсан говь
Yнэт эрдэнийн баялгийг хэвлийдээ тээсэн говь
Yлэмжийн чанар дуу салхинд нь эгшиглэсэн говь
Yзэх нүднээ төгөлдөр миний алтан говь...

Өнгөрсөн хавар ажлаар тэртээ алтайн уулсын үзүүр гурван сайхны зүүн зүг хүлгийн жолоо залан зорисон. Хангайн хүүхэд говь үзнэ гэхээр ихэд баярлан нийх их халуун, шаргалтсан элсэн дунд буух юм бодоод л байлаа. Тэгсэн харин эсэргээрээ харин ч бүр халуун зун мөс байдаг юм байна лээ. Энэ бол гайхамшиг... ЁЛЫН АМ байлаа. Өмнөговь аймгийн нутгаар 100 гаруй км үргэлжилсэн Баруун, Дунд, Зүүнсайхан гурван саланги том нуруу юм. Говь Алтайн нурууны төгөсгөл хэсэг хамгийн өндөр оргил нь Даланзадгадад ойрхон орших 2800 гаруй өндөр Зүүнсайхан юм. Энд алдарт Ёлын ам байдаг байлээ.

Гурвансайхан уул нь говийн амьтан ургамалтай бөгөөд аргаль, янгир элбэг бий гэсэн дааны харж чадаагүй. Өглөө эрт босож цохионы зүг нүд тавихад харагдана гэсэн. Гурвансайхан уулын орчмын нутаг Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Алтан уул, Бүгийн цав, Гурилын цав зэрэг нь үлэг гүрвэлийн дэлхийн хамгийн баялаг олдвортой нутгийн нэг. Эдгээр олдворууд нь палеонтологийн ба бусад шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой гэж үнэлэн ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ.

Гувансайхан уулын 26947 ам км талбайтай төв хэсгийн нь 1993 онд улсын хамгаалалтад авсан. Гурвансайхан уулын нэг гайхамшиг нь 1965 оноос дархлан хамгаалж байгаа Ёлын ам юм. Даланзадгад хотоос баруун урагш 62 км зайтай орших 2815 м өндөр оргил бүхий Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын тектоник гаралтай бачуу хавцалд үүсчээ. За тэгээд зурагнаас л ойлгомжтой.


Бараа нь харагдаад бараг цаг явж байж очно. Даланзадгадад


Газар доороос нар мандаж, газрын хөрсөнд жаргана.


Далай ёроол байсан гээд боддоо ҮНЭН ГАЙХАМШИГ.


Говь Гурван сайхан ШИВЭРТЭЙН АМ


Ёлын ам орлоо


Үүнээс цаашаа алхана даа.


Халуун говийн Халуун зуны МӨС



Даланзадгад HOTEL

Даанч харамсалтай нь зарим зурагаа устгасанд одоо болтол харамсаж байнаа. Нартай бороо ороод, солонго татаад бороонд норсон ногоон ургамал, хад асга үнэхээр ховорхон тохиолдол шүү.

Дашрамд дурьдахад дараах онцлох зүйлийг анхаарах хэрэгтэй.
1. Өмнийн говийнхон үнэхээр тайван хүмүүс яг л тэмээ шигээ том том гишгэлээд л ийш тийшээ хааяахан хараад л хэхэх
2. Өмнийн говийн төв Даланзадгадын бараа харагдаад бараг цаг болж байж очно.
3. Өмнийн говийнхон өдрийн дүнд бараг гарахгүй орой сэрүү орохоор л гарж ирнэ.
4. Бараг хүүхэд харагдаагүй.
5. Өмнийн говийнхон УТАА ГАРАХААР БАЯРЛАДАГ.
6. Шивэр мод нь үнэхээр шивэр шиг үнэртэй.
7. Өмнийн говь элсэн цөл биш ... хэхэхэ гээд баахам юм нуршчихлаа. Гэхдээ эцэст нь хэлэхэд ЭНЭ БОЛ БАС Л ГАЙХАМШИГ, МОНГОЛЫН ГАЙХАМШИГ.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Энхзаяа (зочин)

Шивэртийн ам гээд Сонин нэртэй ийн тээ :P Хотын дуу чимээ , ачааллаас хол сайхан амарчээ Ёлын аманд зарим жил мөс нь хайлчихсан байдаг гэсийшд Зовж зовж очсон чинь байхгүй бол харамсалтай ийн

zuvkhun (зочин)

1, Шивэртийн аманд Шивэр мод их ургадаг гэсэн 2, Тиймээ зарим жил нь хайлдаг гэсэн тэр нь бороо ихтэй жил борооны ус тэр хавийн мөсийг хайлуулдаг гэнэ лээ Гайгүй биздээ очоод л үзээрэй.

*SUNshine* (зочин)

өмнөговийхон гэх байх тээ , өмнийн говийхон гэхээр нь юү билээ гэж бодлоо шд ккк гое зургууд байна, гое газруудаар явсан байна.

boloroo (зочин)

bayarlalaa mash ih bayarlalaa,

otgoo (зочин)

mash ih BAYARLALAA. uurin uzej harsan zuileesee huvaaltssand.

Гандирс (зочин)

Миний ганц мэдэх газар байна. Мөс нь энэнээс их, маш зузаан байсын. Жил бүр хайлаад л байгаа гэсэн. Гэхдээ арай ч дуусчихдаггүймаа. Тэхдээ л харамсалтай бага болжээ.

zuvkhun (зочин)

Tiimee ih gazartaa ih bsan Zarim gazar n hun dooguur n shurgaad musnii hundii dooguur n alhaad l ... goy bsan

уншигч (зочин)

WOW, GOE MOI

baaska (зочин)

saihan bichijee olon gazraar yawj olon sonirholtoi niitlel vldeegeerei. aylana gedeg minii hobbi bolhoor setgel ih tatlaa. mongoldoo ochood yawah gazriin bas negen heseg ene bolloo.

хармогү (зочин)

үнэхээр сайхан юмаа,, ийм болохоор л монголдоо төрсөндөө дэндүү их баярлаж бахархдаг юмшүү дээ,

yurduul (зочин)

unheer goy yumaa hurdan surguulia togsood ene gazruudaar zawal ayalj uznee ta hamt yawaarai

miniii hairtai nytag (зочин)

manai aimag ch goy shvv

tsoomo (зочин)

гайхамшиг мөн байна би явна аа зардал хэд хавьцаа гардын байна

Хэрлэн (зочин)

Цоомоо юугаа харсий хувингаа ав хамт явий... хахаха. нээрээ хөдөө явмаар санагдчлаа

buynaa (зочин)

manai aimagiin tuhai jaahanch gesen sonirhuulsand bayrallaa. zaza bur ihiig medehiig husegchid 96677305 call me.

bayarlalaa (зочин)

uneheer goy bn. nutgaa harsan chin buur setgel hodoljen sanachlaa .maash ih bayarlalaa chamd

bayarlalaa (зочин)

manai nutgiihan neere mair taiwan humuus shd bi ch gsn kkk.
1. Өмнийн говийнхон үнэхээр тайван хүмүүс яг л тэмээ шигээ том том гишгэлээд л ийш тийшээ хааяахан хараад л хэхэх
2. Өмнийн говийн төв Даланзадгадын бараа харагдаад бараг цаг болж байж очно.
3. Өмнийн говийнхон өдрийн дүнд бараг гарахгүй орой сэрүү орохоор л гарж ирнэ.
4. Бараг хүүхэд харагдаагүй.
5. Өмнийн говийнхон УТАА ГАРАХААР БАЯРЛАДАГ.
6. Шивэр мод нь үнэхээр шивэр шиг үнэртэй.
7. Өмнийн говь элсэн цөл биш ..
unen unen

Зочин

Дуу алдам сайхан нутаг шүү хүн зон олон нь тайван амгалан сэтгэл татам сайхан нутаг даа хөөрхий

Нэг_хүү

gaihaltai

нутгийн иргэн (зочин)

1. Өмнийн говийнхон үнэхээр тайван хүмүүс. хүлээн зөвшөөрч байна.
2. Өмнийн говийн төв Даланзадгадын бараа харагдаад бараг цаг болж байж очно. онгоцоор очоорой цаг болохгүй очих болно. шинэ нисэх буудал аймгийн төвөөс 5 километрт байгаа.
3. Өмнийн говийнхон өдрийн дүнд бараг гарахгүй орой сэрүү орохоор л гарж ирнэ. хэхэ зуны улиралд халуун байдаг болохоор гэхгүй бол бүгд шөнө орой гардаг гэж ойлгогдохоор байнаа.
4. Бараг хүүхэд харагдаагүй. олон хүүхэд байгаа манай хүүхдүүд гэртээ хичээлээ хийж байгаа хэхэ.
5. Өмнийн говийнхон УТАА ГАРАХААР БАЯРЛАДАГ байсан цаг саяхан таныг зочилох үеэр бүгд л баярладаг байсан. ДЦС улсын 4-р ЦС-тай нэгдээд үйл ажиллагаа нь дээрдсэн. одоо бүгд баяртай байгаа.
6. Шивэр мод нь үнэхээр шивэр шиг үнэртэй. шатаахад л үнэр нь үгээр хэлшгүй байдаг.
7. Өмнийн говь элсэн цөл биш .. алт шиг үнэн үг, бүх хүн тэгж ойлгодог. унших бүх хүнд хэлэхэд манай нутагт тавтай морил. та бүхнийг урьж байна.

ENKHEE (зочин)

UNEHEER SETGEL HODLOM BN.MONGOLD HEN HUN DURLAHGUI BHIN ARGAGUI GAZAR OLON BDAG N UNEHEER BAHARHUUSHTAI.TIIMEES IIM SAIHAN GAZAR NUTGAA HOICH UEDEE ULDEETSGEEY HUMUUS EE

сувдаа (зочин)

үнхээр сайхан байлаа нутагтаа очих шиг боллоо нутгаа санаж байна очоогүй 12 жил болжээ чамд баяраллаа

bek (зочин)

minii nutag vnen goe shvv vzeegvi hvmvvs ochj vzeerei zaawal

otgoo (зочин)

manai nutgaar aylan shan medee bairluulsand bayrlalaa

Түмэнбаяр (зочин)

Маш ир өндөр сэтгэгдэл төрлөө
Мөн үүнийг бичиж нийтэлж олон түмэнд таниулсан
Зохиолчдод баяр хүргий

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)